ГЭР БҮЛИЙН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ, ГЭРЛЭЛТ ЦУЦЛАХ ШАЛТГААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Р.Асхабыл орон нутгийн "Саян”, "Дербез” телевизээр 2017, 2018 онд шийдвэрлэгдсэн гэр бүлийн маргааны талаар олон нийтэд мэдээлэл хүргэлээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар Гэр бүлийн тухай хуулиар 61 маргаан шийдвэрлэсэн байна. Үүнээс 47 буюу 77% нь гэрлэлт цуцлуулах тухай маргаан юм. Гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан 47 гэрлэгчийн 14 гэрлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч, дахин хамтдаа амьдарсан бол 30 гэр бүлийг цуцалсан, 3 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна. Гэр бүлээ цуцлуулсан 30 гэр бүлийн 45 хүүхдүүдэд шүүхээс тэтгэлэг тогтоож шийдвэрлэжээ. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэнзуучлагч 2018 онд 83 гэр бүлийн маргаан хүлээн авч 45 буюу 54%-ыг амжилттай шийдвэрлэж 38 буюу 45%-ыг амжилтгүй шийдвэрлэсэн байна. Ахмад хуульч Р.Асхабыл гэрлэлт цуцлуулах гол шалтгаан ньсогтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн, гэрлэгчид нэг нэгнээ үл хүндэтгэсэн, гэр бүлийн асуудалд аав ээж нь оролцсоны улмаас гэж тайлбарлалаа.