“ХӨГЖЛИЙГ ЭРГЭН ХАРАХ НЬ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд зааснаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилгоор "Хөгжлийг эргэн харах нь” сэдэвт сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
 

 

Тус сургалтыг хүний эрх хамгаалагч, "Монголын Эмнести Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Болорсайхан уригдан явуулж, хөгжих эрхийн Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн үндэс, тогтвортой хөгжлийн зорилго, хүний хөгжлийн хэмжигдэхүүн, зүй ёсны болон шударга ёсны зарчмын агуулга, хүний эрхэд суурилсан хандлагын зарчим, хүний эрхийн түгээмэл соёлтой нийгмийн талаар шүүгч, ажилтнуудад мэдээлэл өгч, харилцан ярилцаж, сургалт үр дүнтэй болж өндөрлөлөө.

Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой сэдвээр ярилцаж, сургалт явуулсан Б.Болорсайхан багшид шүүгч, ажилтнуудын өмнөөс талархал илэрхийлье.

 

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР