“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, ХҮНИЙ ХӨГЖИХ ЭРХ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Дорждэрэмийн шүүхийн Тамгын газарт гаргасан хүсэлтийн дагуу Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр тус ангийн бие бүрэлдэхүүнд "Байгууллагын соёл, хүний хөгжих эрх" сэдвээр сургалт явууллаа.

Байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэхэд хамт олны харилцаа-хандлагын нөлөөлөл, хувь хүний хөгжил, хүмүүжил, үнэт зүйлс болон байгууллагын соёл хоорондын харилцан уялдаа холбооны талаар мэдээлэл өгсөн уг сургалтад Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн нийт албан хаагч, ажилтнууд хамрагджээ.

Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хамт олноос сонирхолтой сэдвээр сургалт явуулж, санал, туршлага солилцсон Ерөнхий шүүгч С.Өмирбект талархал илэрхийлж, сургалтын дараа тус ангийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцуулсан байна.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР