“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ БА ХУВЬ ХҮНИЙ СЭТЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

“Шүүхийн практик судлал, дотоод сургалт хариуцсан баг”-ийн төлөвлөгөөнд тусгаснаар “Байгууллагын соёл ба хувь хүний сэтэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг сэтгэл зүйч, гэр бүл судлаач Ж.Баясгаланг урьж оролцуулан зохион байгууллаа.

Мэргэжлийн сэтгэл зүйч, гэр бүл судлаачаар удирдуулсан уг сургалтын үеэр байгууллагын хөгжилд тухайн байгууллагад ажиллаж буй хүн бүрийн оролцоо чухал болохыг онцолж, харилцааны эерэг орчин бүрдүүлсэн байгууллагад ажлын бүтээмж дээшилж чанартай ажил, үйлчилгээ иргэдэд хүрдгийг жишээгээр тайлбарлажээ. Тэрээр албаны болон хувийн харилцааг ангилж сурах, түүнийг дагаад стрессээ зөв зохицуулах аргуудын талаар санал сонирхолтой ярилцлага өрнүүлсэн байна.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР