“ХҮҮХДИЙН ХӨГЖИХ ЭРХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын дэмжлэгээр орон даяар зохион байгуулагдаж буй “Хүүхдийн хөгжих эрх” сэдэвт сургалтыг тус аймагт 2019 оны 2 дугаар сарын 25-аас 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд зориулагдсан тус сургалтад Баян-Өлгий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, захиргааны ажилтнууд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хамрагдсан байна. Сэтгэл зүйч Ж.Баясгалан “Хүүхдийн хөгжих эрх” сэдвээр сургалт явуулах явцад хүүхдийн насны онцлог, түүнийг дагаад илрэх сэтгэл зүйн шинж тэмдэг, хүүхдэд эелдэг харилцах арга барил, хүүхдийн хөгжилд нөлөөлөх гэр бүлийн орчин, хүүхдийн хөгжлийг хангах суурь хэрэгцээ зэрэг асуудлыг хөндөж, харилцан яриа өрнүүлжээ.

Эрүүгийн хэрэг, зөрчил, гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд хүүхдийн эрх ашгаас гадна түүний нас, зан төрхийн өөрчлөлт, сэтгэл зүйн онцлогийн харгалзан үзэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн гэр бүл судлаач Ж.Баясгалан багшид шүүхийн хамт олны зүгээс талархал илэрхийлье.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР