САГСАН БӨМБӨГИЙН 3х3 ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬ АВЛАА

Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар, Баян-Өлгий аймгийн Сагсан бөмбөгийн холбооноос хамтран 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулсан “САГСАН БӨМБӨГИЙН 3х3” тэмцээнд шүүхийн Тамгын газрын баг тамирчид амжилттай оролцлоо.

“САГСАН БӨМБӨГИЙН 3х3” тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд оролцсон А.Ахмерей ахлагчтай баг, тамирчид 1 дүгээр байр, сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд оролцсон М.Айдынгүл ахлагчтай баг, тамирчид 2 дугаар байр эзэлж өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Мөн сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд оролцсон М.Айдынгүл ахлагчтай багийн тамирчин Т.Баршагүл тус тэмцээнд  ур чадвараар бусдаасаа ялгарч “Шилдэг тоглогч”-оор шалгарсан байна.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019-04.08