Шүүгчийн туслах С.Еркин Эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалтад амжилттай оролцож ирлээ

Эвлэрүүлэн зуучлагчид хууль, дүрэм журмаар тогтоосон үндсэн чиг үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай мэдлэг олгож, ажилд нь дадлагажуулах, чадавхыг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн "Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан давтан сургалт”-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 оны 04 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Эвлэрүүлэн зуучлагчдыг мэргэшүүлэх-ахисан шат болох энэхүү сургалтад Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын газраас шүүгчийн туслах С.Еркин оролцож ирлээ.

Сургалтын төгсгөлд Эвлэрүүлэн зуучлалын зөвлөл нь Эвлэрлийн гэрээний төсөл бичих даалгаврыг бүрэн дүүрэн, бусдаасаа амжилттай хийж гүйцэтгэсэн 5 эвлэрүүлэн зуучлагчийг шалгаруулснаас тус шүүхийн шүүгчийн туслах С.Еркин нэгдүгээр байрт шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

Тус сургалтад нийслэл болон орон нутаг дахь шүүхийн нийт 42 эвлэрүүлэн зуучлагчид хамрагджээ.