ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН 2018 ОНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

Шүүхийн Тамгын газраас нийт шүүгч, ажилтнуудад 2018 оны Шүүхийн Ерөнхий зөвлөлийн тайланд тусгагдсан шүүн таслах ажлын тайлан, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хийж, хэрэгжүүлсэн ажил, санхүүгийн тайлантай дэлгэрэнгүй танилцууллаа.

Шүүгч, ажилтнуудаас тайлантай холбоотой тодруулах зүйлсээ асууж, хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх ажил, хүний нөөц, санхүү, нэгдсэн программын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ хэллээ.  

Уг санал, хүсэлтийн бодит биелэлтэд анхаарч, 2019 онд багтаан хэрэгжүүлж өгөхийг хүссэн шүүгч, ажилтнуудаас гаргасан хүсэлтийг тэмдэглэлд тусгаж, Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлэхээр боллоо.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019-04.22