ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Өнөөдрийн өглөөний “Эртэч залуучууд” уулзалтад Хүүхдийн эрх хамгаалал-Үжин төвийн захирал, докторант Д.Ундраа уригдан оролцож, хүүхэд хамгааллын цогц үйлчилгээ болон “Эцэг, эхийн зөвлөл”-ийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллуулах зөвлөмжийн дагуу шүүхүүдийн дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн даргаар шүүгчийн туслах Н.Болатбекийг, гишүүдэд нярав Х.Марат, орчуулагч А.Еркегүл нар сонгогдсон байна. “Эцэг эхийн зөвлөл” нь хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, соён гэгээрүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжлэг үзүүлэх, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн хяналт тавих, хүүхэд хамгааллын хүрээн дэх байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс тухайн байгууллагаас эрх үүрэг хүлээж томилогдсон хамт олны төлөөлөл юм. 
Тус ярилцлагын үеэр Хүүхдийн эрх хамгаалал-Үжин төвийн захирал, докторант Д.Ундраагаас эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал болохыг онцолж, улсын хэмжээнд болон тус аймагт анхаарал татсан хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудлыг хөндөж, ярилцлага өрнүүлсэн байна.
 
 ШҮҮХҮҮДИЙН ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ