“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ БА ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Шүүхийн дотоодын сургалт, практик судалгаа хариуцсан баг”-ийн төлөвлөгөөнд тусгагдсанаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Байгууллагын соёл ба хувь хүний хөгжил” сэдэвт сургалтыг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.  

Хувь хүний хүмүүжил нь байгууллагын болон нийгмийн хөгжилд нөлөөлөх үндэс суурь бөгөөд тухайн байгууллагын үйлчилгээний соёлыг бүрдүүлэх, хэвшүүлэхэд хүн бүрийн оролцоо, үйлдэл, эерэг, зөв хандлага мэдлэгээс илүү чухал хүчин зүйлс болохыг тодорхой жишээгээр тайлбарласан уг cургалтад шүүгч, шүүхийн ажилтнууд идэвхтэй оролцжээ.  

Ерөнхий шүүгчээс шүүгч, ажилтнуудаас тус байгууллагад тогтсон соёлын хэв шинжүүдийн талаар урьдчилж авсан санал асуулгын дүнг сургалтын үеэр танилцуулж, харилцан ярилцлага өрнүүлсэн нь байгууллагын зөв соёлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон байна.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР