БЯЦХАН ҮРС “ХҮҮХДИЙН БАЯР”-ЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шүүхийн Тамгын газраас шүүгч, ажилтнуудын энхрий бяцхан үрсийг баярлуулдаг уламжлал тогтсон билээ. Энэ жилийн хүүхэд багачуудад зориулсан арга хэмжээг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж тус шүүхийн шүүгч, ажилтнуудын нийт 83 хүүхдийг шүүхийн байранд хүлээн авч, баяр хүргэлээ.

Бяцхан үрс шүүхийн хамт олонд Хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж, авьяасаа үзүүлжээ.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР