“МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН СОНГОМОЛ ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ-IV БОТЬ” БҮТЭЭЛД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 5, ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2 ШИЙДВЭР НИЙТЛЭГДЖЭЭ

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 4 дэх жилдээ тодорхой шалгуураар шүүхийн сонгомол шийдвэрүүдийг эмхэтгэн хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгож байгаа билээ.

Мэргэшсэн, хөндлөнгийн эрдэмтэн, судлаачид (1) үйл баримтыг холбогдох эрх зүйн эх сурвалжтай бүрэн тулган шалгаж, үнэлэлт дүгнэлт өгсөн байдал, (2) хуулийг эрх зүйн онол, Үндсэн хуулийн болон эрх зүйн нийтлэг зарчим зэрэгт тулгуурлан тайлбарлан хэрэглэсэн байдал, (3) шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дэлгэрэнгүй ойлгомжтой тодорхойлсон байдал, хууль зүйн техникийн хэлбэрийн шаардлага /хууль зүйн хэл, найруулга, хэв маяг, нэр томьёо, бүтэц гэх мэт/-ыг хангасан байдал зэргийг шалгуур үзүүлэлт болгож, бүх шатны шүүхээс ирүүлсэн нийт 337 гаруй шийдвэрт үнэлгээ хийж "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл IV боть” бүтээлд нийт 57 шийдвэрийг нь шалгаруулан оруулжээ.

Тус бүтээлд Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалууд тогтмол шалгарч, хэвлэгддэг бөгөөд тухайлбал "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл III боть”бүтээлд давж заалдах шатны шүүхийн 2, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 4 шийдвэр сонгогдон нийтлэгдэж байсан бол энэ удаагийн "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл IV боть” бүтээлд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 5 магадлал /Эрүүгийн хэргийн 3, Иргэний хэргийн 2/, тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2 шийдвэр тус тус нийтлэгдэж, судалгааны эргэлтэд орж, олон нийтийн хүртээл болжээ.

"Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл IV боть” бүтээлд орсон тус аймгийн Давж заалдах шатны шүүхийн магадлалууд:

  • Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 24 дүгээр магадлал /Эрүүгийн хэргийн/,
  • Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр магадлал /Эрүүгийн хэргийн/,
  • Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 9 дүгээр магадлал /Эрүүгийн хэргийн/
  • Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 64 дүгээр магадлал /Иргэний хэрэг/
  • Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр магадлал /Иргэний хэрэг/

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд:

  • Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаар шийдвэр,
  • Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэр.

"Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл III боть” бүтээлд орсон шийдвэр, магадлалууд:

  • Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 44 дүгээр магадлал,
  • Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дүгээр магадлал
  • Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр
  • Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр шийдвэр
  • Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар шийдвэр
  • Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэр.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР