“ЗӨВ БИЧИХ УЧИГ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

“Шүүхийн практик судлах, дотоодын сургалт хариуцсан баг”-ийн төлөвлөгөөнд тусгасны дагуу шүүгч, ажилтнуудын Монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга зүйн мэдлэгээ улам бүр дээшлүүлэх зорилгоор Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн багш Р.Мядагмааг оролцуулан “Зөв бичих учиг” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтад шүүгч, ажилтнууд идэвхтэй хамрагдаж, Монгол хэлэнд эргэлзээтэй бичигддэг үгсийн дүрмийн утга агуулгын талаар тайлбарлан, харилцан санал солилцсоноор сургалт үр дүнтэй болж өндөрлөсөн байна.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019-06.10