ХУУЛЬЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ЭРХ ЗҮЙЧДЭД ЗОРИУЛАГДСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Шүүхийн Тамгын газрын захиргааны албан хаагчдад Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик “Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах журам, хуулийн зохицуулалт” сэдвээр сургалт явууллаа.

Тус сургалт нь  “Шүүхийн практик судлал, дотоодын сургалт хариуцсан баг”-ийн төлөвлөгөөнд тусгасны дагуу зохион байгуулагдсан бөгөөд 2019 оны 08 дугаар сард явагдах хуульчийн сонгон шалгаруулалтад оролцох шүүхийн захиргааны ажилтнуудад иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал, хууль хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой байсан юм. Дашрамд дурдахад энэ жил тус шүүхэд ажиллаж байгаа 6 эрх зүйч /шүүхийн захиргааны ажилтан/ хуульчийн сонгон шалгаруулалтад оролцох юм байна.

Сургалтад шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнууд идэвхтэй оролцож, гэрээ байгуулах, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах үндэслэлийг иргэний эрх зүйн тохиолдол шийдвэрлэх замаар хэлэлцэж, саналаа солилцов.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019-06.21