АХМАД БУУРЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9 дэх хэсэгт зааснаар жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Ахмадын өдөр” болгон тэмдэглэхээр хуульчилсны дагуу тус шүүхэд ажиллаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад шүүгч, шүүхийн ажилтнуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхийн хамт олон шүүхэд он удаан жил ажиллаж, шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, сэргээн эдлүүлэх их үйлст нөр их хөдөлмөрөө шингээсэн ахмад шүүгч, шүүхийн ажилтнуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр тус шүүхийн Ахмадын зөвлөлийн тэргүүн, ахмад шүүгч Р.Асхабылыг Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдгээр шагнасныг давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек гардуулж, ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж баяр хүргэн Шүүхийн ахмадын холбооны мэндчилгээг уламжиллаа.

Монгол Улсын шүүхийн нийт ахмад шүүгч, шүүхийн ажилтан, ахмад буурлууддаа Ахмадын өдрийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

Баян-Өлгий аймгийн шүүхийн хамт олон

2019-10-01