Иргэний хэргийн шүүгчдэд зориулсан сургалт үргэлжилж байна

Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн Иргэний танхим, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөлтэй хамтран зохион байгуулж буй Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан "Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт сургалтын II ээлж өнөөдөр буюу2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс Ховд, Архангай, Дархан-Уул аймаг дахь бүсүүдэд эхэллээ. 

 

Ховд аймаг дахь III бүсийн сургалтыг бэлтгэгдсэн иргэний сургагч багш болох Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн,

Архангай аймаг дахь IY бүсийн сургалтыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, Шихихутаг дээд сургуулийн багш, шүүгч асан Э.Ариунаа нар,

  

Дархан-Уул аймаг дахь Y бүсийн сургалтыг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр нар батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу удирдан явуулж байна. 

Нийслэл дэх YIII бүсийн сургалт 2019 оны 10 дугаар сарын 21-23, 28-30-ны өдрүүдэд үргэлжлэх юм. 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН