“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-Т ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Үүнийг үндэслэн аймгийн Засаг даргын 2019 оны “Бүх нийтээр мод тарих сарын ажлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/332 дугаар захирамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Сум дундын Ойн ангиас 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн төвд үйл ажиллагааг явуулж буй бүх байгууллагыг хамруулан мод тарих ажлыг зохион байгууллаа.

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнууд “СУАТ”ХХК-ийн цэвэр усны байгууламжийн хашаанд мод тарьж, намрын мод тарих ажилд идэвхтэй оролцсон байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР