“МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН СОНГОМОЛ ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ IV БОТЬ” НОМЫГ ШҮҮГЧ НАРТ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн шийдвэрийг нийтлэх журам”-ыг 2014 оны 32 дугаар тогтоолоор баталсан бөгөөд тус журмын дагуу шүүхийн шийдвэрийг судалгаа шинжилгээний ажлын эргэлтэд оруулах, шүүхийн шийдвэрийн шүүмж судлалыг хөгжүүлэх, шүүхийн практик судлах ажлыг өргөжүүлэх зорилгоор "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл” бүтээлийг жил бүр эрхлэн гаргадаг билээ. Тус тогтоолын дагуу Монгол Улсын Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэлийн IV ботид бүх шатны шүүхээс ирүүлсэн 337 шийдвэр /тогтоол, магадлал, шийдвэр/-ээс 57 шийдвэрийг шүүгч болон эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй баг шалгаруулан эмхэтгэн нийтэлжээ.

Уг эмхэтгэлийг тус шүүхийн Тамгын газрын дарга шүүгч нарт өнөөдөр /2019-11-04/ гардуулж, сонгомол шийдвэрийн эмхэтгэлд шийдвэр нь шалгарч нийтлэгдсэн Ерөнхий шүүгч, шүүгчдэд баяр хүргэлээ.

Тус бүтээлд Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалууд тогтмол шалгарч, хэвлэгддэг бөгөөд тухайлбал "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл III боть” бүтээлд давж заалдах шатны шүүхийн 2, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 4 шийдвэр сонгогдон нийтлэгдэж байсан бол энэ удаагийн "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл IV боть” бүтээлд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 5 магадлал /Эрүүгийн хэргийн 3, Иргэний хэргийн 2/, тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2, нийт 7 шийдвэр тус тус нийтлэгдэж, судалгааны эргэлтэд орж, олон нийтийн хүртээл болжээ.

"Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл IV боть” бүтээлд орсон тус аймгийн Давж заалдах шатны шүүхийн магадлалууд:

  1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 24 дүгээр магадлал /Эрүүгийн хэргийн/,
  2. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр магадлал /Эрүүгийн хэргийн/,
  3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 9 дүгээр магадлал /Эрүүгийн хэргийн/
  4. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 64 дүгээр магадлал /Иргэний хэрэг/
  5. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр магадлал /Иргэний хэрэг/

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд:

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаар шийдвэр,
  2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэр.

"Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл III боть” бүтээлд орсон шийдвэр, магадлалууд:

  1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 44 дүгээр магадлал,
  2. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дүгээр магадлал
  3. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр
  4. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр шийдвэр
  5. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар шийдвэр
  6. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэр.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР