ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 19 дугаар тогтоолоор “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам”-ыг болон “Урьдчилан сэргийлэх үзлэгийн багц"-ыг баталсан билээ.

Энэхүү журамд “эрүүл мэндийн байгууллага нь даатгуулагчийн сонгосон багцын тусламж, үйлчилгээг холбогдох стандарт, удирдамжийг баримтлан нэмэлт төлбөргүй, харьяалал харгалзахгүй, чирэгдэлгүй үзүүлнэ” гэж тусгасны дагуу тус аймагт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн “Нурлы” мэдрэл, уламжлалтын эмнэлгээс 2019 оны 11 дүгээр сарын 20-оос 22-ны өдрүүдэд зохион байгуулж, Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч, ажилтнуудыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрууллаа.

Тус үзлэгээр журамд заасан “Урьдчилан сэргийлэх үзлэгийн багц"-д багтсан шаардлагатай шинжилгээ, эхо оношилгоо, цусны ерөнхий болон дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээг авч, рентген зураг авах, бариа засал хийх үйлчилгээг үзүүлснээр шүүгч, ажилтнуудыг эрүүл мэндтэй холбоотой аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой болжээ.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019.11.22