ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019 оны 11 дүгээр сарын шүүгч, ажилтнуудын нэгдсэн ээлжит зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж, анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүн таслах ажиллагааны мэдээ, тайлан болон Шүүхийн Тамгын газрын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар хэлэлцлээ.

Энэ удаагийн ээлжит нэгдсэн зөвлөгөөнөөр тус шүүхийн Тамгын газраас авсан  “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулга, судалгааны дүнтэй танилцаж, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэн, санал асуулгын дүнг орон нутгийн радио, телевиз болон шүүхийн цахим хуудаст нийтлэх замаар иргэд, олон нийтэд мэдээлэхээр болжээ.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019.11.29