2019 ОНД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭГДСЭН ИРГЭН, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны  шүүх нь 2019 оны байдлаар 71 иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байна.  Үүнийг 2018 оны мөн үетэй харьцуулбал 57 хэргээр буюу 44.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 Давж заалдах шатны шүүхээр хянагдсан  иргэний 71  маргааныг төрлөөр нь авч үзвэл худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 3, зээлийн гэрээтэй холбоотой 8, түрээсийн гэрээтэй холбоотой 1, гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол 4,  иргэний эрх зүйн бусад 17 маргаан, ажиллаж байсан байдлыг тогтоосон 3, ажлаас үндэслэлгүй халагдсан 18, цалин хөлс, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрын тухай маргаан 6,  хөдөлмөрийн хуулиар шийдвэрлэх бусад маргаан 4, газрын маргаан 2, гэр бүлийн маргаан 3, эд хөрөнгийн маргаантай холбоотой 2 хэргийг тус тус давж заалдах журмаар хянасан байна.

Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2019 онд    байдлаар эрүүгийн 24 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.  Үүнийг 2018 оны мөн үетэй харьцуулбал 6 хэргээр буюу 20,0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2019 онд давж заалдах шатны шүүхээр хянагдсан эрүүгийн хэргийг авч үзвэл, хүнийг алах  гэмт хэрэг 2,  бусдын эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол учруулах 1, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 6,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1,  хулгайлах 2,  залилах 2 , мал хулгайлах 2,  авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 3, эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн бусад хэрэг 3,  эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид гаргасан прокурорын  2 эсэргүүцлийг тус тус хянасан байна.

 Давж заалдах шатны шүүхээр 2019 онд 16 зөрчлийг хүлээн авснаас гомдол гаргасан 2 этгээд гаргасан гомдлоосоо татгалзсанаар 14 зөрчлийн хэргийг шийдвэрлэжээ. Үүнээс гомдол эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн 10, шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 2, шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан зөрчлийн хэрэг 2 байна.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020-02-06