“МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН СОНГОМОЛ ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ-V БОТЬ” БҮТЭЭЛД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 9 ШИЙДВЭР НИЙТЛЭГДЖЭЭ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-д бүх шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс шалгаруулсан шийдвэрийг шүүгч, эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй хараат бус ажлын хэсэг шалгаруулж хамгийн өндөр үнэлгээ авсан шийдвэрүүдийг эмхэтгэдэг уламжлалтай. Уг бүтээлийн  V ботид нийтлүүлэхээр бүх шатны шүүхээс шалгаруулсан 259 шийдвэр (тогтоол, магадлал, шийдвэр)-ээс ажлын хэсэг 45-ыг нь шилж эмхэтгэсэн бөгөөд үүнд Баян-Өлгий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн:

  1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 6 дугаар магадлал /эрүүгийн хэрэг, Шүүх бүрэлдэхүүн: С.Өмирбек (илтгэгч), Б.Дамба, Н.Мөнхжаргал/
  2. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаар магадлал /иргэний хэрэг, Шүүх бүрэлдэхүүн: Д.Көбеш, М.Нямбаяр, С.Өмирбек (илтгэгч)/
  3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр магадлал /иргэний хэрэг, Шүүх бүрэлдэхүүн: С.Өмирбек, Н.Туяа, Д.Көбеш (илтгэгч)/
  4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол /Шүүгч П.Доржбал/
  5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоол /Шүүх бүрэлдэхүүн: А.Дауренбек, Б.Гансүх, Д.Азжаргал (илтгэгч)/
  6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоол /Шүүгч П.Доржбал/
  7. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар шийдвэр /Шүүгч М.Риза/
  8. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 52 дугаар шийдвэр /Ерөнхий шүүгч З.Гүлбарша/
  9. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 65 дугаар шийдвэр /Шүүгч С.Еркеш/ зэрэг нийт 9 шийдвэр шалгарч, нийтлэгджээ.

Урьд нь "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийн 2019 онд хэвлэгдсэн IV ботид тус аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 7 шийдвэр, 2017 онд хэвлэгдсэн III ботид 6 шийдвэр, 2016 онд хэвлэгдсэн II ботид 5 шийдвэр, 2015 онд хэвлэгдсэн I ботид 8 шийдвэр тус тус нийтлэгдэж байсан юм.

Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэлүүдтэй /таван боть/ http://www.judinstitute.mn/songomol/ энд дарж танилцана уу. 

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР