ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ, САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНУУЛСАН ШҮҮГЧ, АЖИЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаар зарлигаар Алтан гадас одонгоор шагнуулсан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Зукарын Гүлбарша, шүүхийн Тамгын газрын нярав Ханатын Марат, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан шүүхийн Тамгын газрын жолооч Тосонгийн Ганбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдгээр шагнуулсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Махайн Риза, шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Баярын Жавзан, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хүндэт жуух бичгээр шагнуулсан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Акраны Дауренбек нарт шүүхийн хамт олныг төлөөлөн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Өмирбек баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардууллаа.

Шүүхийн байгууллагад он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн шинэтгэл, шударга ёсыг тогтоох, шүүхийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх их үйлсэд оруулсан хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд одон медаль болон салбарын нэр хүндтэй шагналаар шагнуулсан Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн ажилтнууддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН

2020.08.24.