“АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ХООЛ ЗҮЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн харьяа “Иргэдийн хэрэглээний боловсролын төв” ТТБ-ын санаачилгаар “Иргэн бүрд эрүүл мэнд” уриалгын хүрээнд “Ажлын байран дахь хоол зүйн зохистой хэрэглээ, эрүүл амьдралын зөв дадал, зуршил” сэдэвт сургалтыг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхийн шүүгч, ажилтнуудад зохион байгууллаа.

Амьдралын зөв дадал, зуршлыг бий болгох, эрүүл саруул, эерэг сэтгэлгээтэй хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор явагдсан тус сургалтаар шүүхийн хамт олон ажлын байран дахь зөв хооллолт, хоолны зүй зохистой хэрэглээний тухай мэдээлэл авч, ашигт эрдэс, минералуудын давуу тал, онцлогийг таньж мэдэх талаар тодорхой туршилт хийсэнтэй танилцсан байна. Улс даяар өрнөж байгаа уг аянд тус шүүхийн шүүгч, ажилтнууд нэгдэж, сургалтад идэвхтэй хамрагдав.

Сургалтыг багш Ц.Даваадагваа удирдан явуулсан байна.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР