“НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагааг сурталчилсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Тирлик” захад зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрлэх маргаан, онцлогийг  эвлэрүүлэн зуучлагч С.Еркин, туслах ажилтан К.Нурсауле нар танилцуулж, мэдээлэл өгч ажиллав. Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнууд иргэдийн  хүссэн асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагааг танилцуулсан байна.

Иргэдэд шүүхээс бэлтгэсэн гарын авлагыг тарааж, 200 иргэнд мэдээлэл өгснөөр “Нээлттэй өдөрлөг” амжилттай өндөрлөжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР