МЭДЭГДЭЛ

       Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1183 дугаар зөвлөмжийн хүрээнд шүүхээр үйлчлүүлэх иргэд, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, шүүхийн байранд иргэд, хэргийн оролцогчдыг олноор цуглуулж халдварын тархалт үүсгэх, нэмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд товлогдсон шүүх хуралдаануудыг хойшлуулсныг үүгээр мэдэгдэж байна.

       Иргэн, хуулийн этгээд шүүхийн зарим үйлчилгээг дараах байдлаар зайнаас авах боломжтой. Үүнд:

  • Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргаж буй нэхэмжлэл, гомдол, хүсэлт, нотлох баримт, эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдлийг баталгаат шуудангаар, нэхэмжлэлээс бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтийг цахим шуудангаар (bayan-ulgii_tg@shuukh.mn) илгээх;
  • Шүүхийн Мэдээлэл лавлагааны үйлчилгээг 94268669 дугаарын утаснаас, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой болон бусад асуудлаар хавсралтад тусгасан хариуцвал зохих шүүхийн захиргааны ажилтны утаснаас, эсхүл 7042-3513 дугаарын утаснаас тогтоосон цагийн хуваарийн дагуу /үдээс өмнө 09:00-12:00, үдээс хойш 14:00-17:00 цагийн хооронд/ холбогдож асууж, шүүхийн үйлчилгээг авах;
  • Хуулийн этгээд тендерийн тодорхойлолт авах хүсэлт (албан бичиг, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөр төлсөн баримт буюу 10.000 төгрөгийг Төрийн сан дахь 100900005001 дугаар дансанд тушаасан хуулбар/-ийг pdf* форматаар нэгтгэж, тус шүүхийн bayan-ulgii_tg@shuukh.mn цахим шуудангаар илгээх;
  • Баталгаат шуудан болон цахим шуудангаар нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт илгээсэн тохиолдолд өөрийн оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичих бөгөөд хүлээж авсан талаар хариуг цахим шуудан болон утсаар мэдэгдэнэ.  

       Коронавируст халдвар (COVID-19)-ын улмаас Монгол Улсын хэмжээнд үүссэн нөхцөл байдалд уялдуулан шүүхээс гаргасан журамд хүндэтгэлтэй хандаж, өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, халдварын үед хувийн хамгаалах хэрэгслийг зохистой хэрэглэх, халдвар хамгааллын журам, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үеийн тогтоосон дэглэмийг чанд сахиж, мөрдөхийг ард иргэдэд уриалж байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020-11-17

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ  

Д/д

Байгууллага

Нэрс

Албан тушаал

Утас

 

1

Шүүхийн Тамгын газар

Б.Ерханат

Газрын дарга

99418767

Б.Раушан

Хэлтсийн дарга

99157197

2

Давж заалдах шатны шүүх

М.Айдынгүл

Шүүгчийн туслах

99528868

3

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Т.Айбек

Шүүгчийн туслах

99482986

Т.Хуаныш

Шүүгчийн туслах

95116374

Н.Болатбек

Шүүгчийн туслах

94342828

4

Иргэний хэргийн анхан шатны шүүх

М.Ерлан

Шүүгчийн туслах

99418341

Б.Ардабек

Шүүгчийн туслах

95877766

Т.Маншүк

Шүүгчийн туслах

99416323

Е.Халибек

Шүүгчийн туслах

99682992

5

Захиргааны хэргийн анхан шатны шүүх

М.Айдынгүл

Шүүгчийн туслах

99528868

6

Эвлэрүүлэн зуучлагч

С.Еркин

Эвлэрүүлэн зуучлагч

99427844

К.Нурсауле

Туслах ажилтан

99161190

7

Мэдээлэл лавлагаа, архив

Ц.Саранцэцэг

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн

94268669

К.Еркежан

Архив, бичиг хэргийн эрхлэгч

94486868

 

Холбогдох бусад мэдээлэл

            Шуудангийн хаяг: Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн байр, 5 дугаар баг, Өлгий сум, Баян-Өлгий аймаг, Монгол Улс;

            Цахим шуудангийн хаяг: bayan-ulgii_tg@shuukh.mn

            Шүүхийн цахим хуудас: www.courtbu.mn /Тус цахим хуудаснаас шүүхийн үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой/

            Facebook дэх шүүхийн цахим хаяг: https://www.facebook.com/courtbayanulgii

 

-оОо-