САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Тус шүүхийн хамт олноос XVII жарны “цөөвөр” хэмээх цагаагчин /төмөр/ үхэр жилийн сар шинийн баярыг тохиолдуулан шүүхийн ахмад ажилтан П.Цэцгээ, Б.Жавзан нар болон зарим шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

Хүндэтгэлийн уулзалтын үеэр хамт олноо төлөөлж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлж, шүүхийн байгууллагад он удаан жил ажиллаж гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудын сургаалыг сонсож, халуун яриа өрнүүлжээ.

Та бүхэндээ XVII жарны “цөөвөр” хэмээх цагаагчин /төмөр/ үхэр жилийн сар шинийн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Хүндэтгэсэн,

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН

2021.02.10