ШҮҮГЧИД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, XVII жарны “цөөвөр” хэмээх цагаагчин /төмөр/ үхэр жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр зарлигаар шүүхийн байгууллагад он удаан жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан шүүгчдийн шагналыг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр тус шүүхийн хурлын танхимд боллоо.

Үүнд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Батбайн Мангилик, тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сейтмуратын Еркеш нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг Ерөнхий шүүгч нар гардуулан өгч, шүүхийн хамт олноос хүндэтгэл үзүүлэв.

Шүүхийн байгууллагад он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх, шударга ёсыг тогтоох үйлсэд оруулсан нөр их хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд одон медаль Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан шүүгч Б.Мангилик, С.Еркеш нарт шүүхийн хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021.03.03.