БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮДИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ХУРАЛДЛАА

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөнтэй холбогдуулан Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн тус тус хуралдаж (2020.03.01), тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн 19.2.4, 19.2.5 дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсэг заасан “тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох”, “хэрэг, гомдол, хүсэлт хүлээн  авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг” батлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үүнд, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Солтанмуратын Өмирбекийг, тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Зукарын Гүлбаршаг, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Халамханы Мейрамбекийг, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Акраны Дауренбекийг тус тусын шүүгчдийн зөвлөгөөнөөс гурван жилийн хугацаагаар сонгож, шүүх тус бүр хэрэг, гомдол, хүсэлт хүлээн  авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг шинэчлэн баталж тогтоол гаргасан байна.

Шинээр согогдсон Ерөнхий шүүгч нарт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-03-02