ШҮҮГЧ, АЖИЛТНУУД КОВИД-19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИН ХИЙЛГЭЛЭЭ

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус аймагт шинэ төрлийн коронавирусын эсрэг дархлаажуулах ажил өнөөдөр өглөөний 7 цагт эхэллээ. Тус аймаг эхний ээлжид Улаанбаатар хотоос коронавирусын эсрэг БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероцелл маркийн /нийт 5461 хүн/ тун вакцин татан аваад байна.
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01/313 дугаартай “Чиглэл өгөх тухай” албан бичгийн хүрээнд Шүүхийн Тамгын газраас аймгийн Онцгой комисст санал гаргасны дагуу тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг коронавирусын эсрэг дархлаажуулалтын вакцинд 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бүрэн хамрууллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг хангасан БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероцелл вакциныг хийлгэх ажлыг мэргэжлийн байгууллагаас Өлгий сумын Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн байранд шүүгч, албан хаагчдын биеийн дулаан, даралтыг хэмжиж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд баримтлан зохион байгууллаа.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2021-04-07