БАРУУН БҮСИЙН ШҮҮХҮҮДИЙН ТАМГЫН ГАЗРУУДЫН ХАМТАРСАН ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газаас баруун бүсийн шүүхийн Тамгын газруудын цахим уулзалтыг 2021.04.28 –ны өдөр зохион байгууллаа.

Цахим уулзалтад Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Билгүүн, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн мэдээллийн технологи, Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Э.Амарсанаа болон Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга нар шүүхийн захиргааны холбогдох ажилтнууд оролцлоо.

Хамтарсан уулзалтаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын өнөөгийн нөхцөлд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах болон шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд уялдуулан зохион байгуулах чиглэлээр харилцан туршлага судлах, санал солилцох, шүүхийн практик судалгааг хөгжүүлэх, нэгдсэн арга зүй, удирдамж, зөвлөмжийг боловсруулах чиглэлээр шүүхийн Тамгын газруудаас мэдээлэл хийж, санал, хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Билгүүн, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн мэдээллийн технологи, Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Амарсанаа нараас хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан, чиглэл, зөвлөмж өгч, харилцан санал солилцлоо.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-04-28