ЦАХИМ ХУРАЛД ОРОЛЦЛОО

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага /IDLO/ “Монгол Улсын жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн 4, орон нутгийн 5 шүүхэд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй холбогдолтой шүүх хуралдаанд ажиглалт хийж, уг ажиглалтын тайланг танилцуулах цахим хурлыг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Уг ажиглалтын тайланг танилцуулах хуралд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга нар шүүхийн байрнаас цахим сүлжээгээр оролцлоо.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-06-30