ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтнуудад 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Харилцаа, хандлага ёс зүй” сэдвүүдээр, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Эрүү, Иргэн, Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр тус тус цахим сургалт зохион байгууллаа.

Хэргийн хөдөлгөөний удирдлагын талаарх ажил үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгийг гүнзгийрүүлэх, харилцаа хандлага, ёс зүй болон ажил үүргийн ахисан түвшний мэдлэг чадвар эзэмшүүлэх уг сургалтад шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар 2021 оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд шүүхийн байрнаас цахим сүлжээгээр оролцлоо.

Сургалтыг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид “Харилцаа, хандлага ёс зүй” сэдвээр, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа сэдвээр, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар “Эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өнөрдэлгэр “Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа “Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвүүдээр тус тус 2 өдрийн турш зохион байгууллаа.  

Сургалтад Нийслэл болон орон нутаг дахь шүүхийн тамгын газрын 508 шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдсан байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-06-30