ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ НАР ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Ханнс-Зайделийн сангийн “Эрх зүйн боловсролын академи”-тай хамтран “Иргэний эрх зүйн хэмж хэмжээг арилжаа /Худалдаа/-ны харилцаанд тайлбарлан хэрэглэх онол, арга зүй” сургалтыг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Шүүгчийн Иргэний хууль хэрэглэх онол, арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шүүхийн шийдвэр боловсруулах мэдлэг, ур чадварыг ахиулахад чиглэсэн уг сургалтад Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид шүүхийн байрнаас цахим сүлжээгээр оролцлоо.

Сургалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор Ц.Давхарбаяр “Хууль тайлбарлан хэрэглэхтэй холбоотой онолын суурь асуудлууд”, “Хувийн эрх зүй дэх арилжааны эрх зүйн хэм хэмжээ, хэрэглээний онцлог” сэдвүүдээр,  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор Д.Янжинхорлоо “Иргэний эрх зүй дэх хууль тайлбарлан хэрэглэх онцлог” “Иргэний эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах онолын чиг хандлагууд тодорхой аргууд, тэдгээрийн хэрэглээ,  зарим шүүхийн шийдвэрт дүгнэлт хийх нь” сэдвүүдээр тус тус зохион байгууллаа.  

Сургалтанд Нийслэл, орон нутаг дахь иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 170 шүүгч оролцсон байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-07-01