ШҮҮГЧ, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хүрээнд гаргасан хүсэлтийн дагуу Тагнуулын Ерөнхий газрын Баян-Өлгий аймаг дахь газраас Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын албан хаагчдад “Мэдээллийн цахим аюулгүй байдал”-ын сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Тагнуулын Ерөнхий газрын Баян-Өлгий аймаг дахь газрын Мэдээллийн аюулгүй байдлын ажилтан Д.Энхбаатар удирдан явуулсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас судалгаа, дүн шинжилгээ, мэдээллийн цахим аюулгүй байдлын талаар тодорхой асуулт асууж, санал солилцлоо.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2021-10-01