Шүүгчдийн танилцуулга

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ СОЛТАНМУРАТЫН ӨМИРБЕК

 

  • 1984 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 2002 онд Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийг,
  • 2002-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч (бакалавр) мэргэжлээр төгссөн, 2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, хуульч (2009 он).
  • 2012 онд Тайванд Шүүхийн эрх зүйн чиглэлээр, 2015-2017 онд БНСУ-д Худалдааны эрх зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, “Худалдааны эрх зүй”, “Монгол хэлний найруулга зүй: Холбох үгс, Хууль зүйн хэл шинжлэл” чиглэлээр сургагч багш,
  • 2007.08.01.-2008.09.12-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,
  • 2008.09.13.-2009.02.11-ний өдрийг хүртэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,
  • 2009.02.12.-2009.06.30-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн шүүхэд Тамгын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр,
  • 2009.07.01.-2011.10.12-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн шүүхэд Тамгын хэлтсийн даргаар,
  • 2011.10.12.-2013.12.18-ны өдрийн хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 200 дугаар зарлигаар Баян-Өлгий аймгийн шүүхэд шүүгчээр томилогдон ажиллаж,
  • 2013.12.18.-2015.06.30-ны өдрийн хүртэл Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхэд шүүгчээр,
  • 2015.07.01-2016.05.31-ний өдрийг хүртэл Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр,
  • 2016.05.31-ээс Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.   
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 172 дугаар зарлигаар 2016.12.26.-2019.12.26-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажилласан,
  • 2019.12.27.-ны өдрөөс 2021.03.01-ний өдрийг хүртэл тус шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгчээр ажиллаж байгаад,
  • 2021.03.01-ний өдрөөс Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдон ажиллаж байна.
  • 2014.04.01.-2017.04.01-ны өдрийг хүртэл Монголын Шүүгчдийн холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, 2016 оны 6 дугаар сараас Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

 

 

 
ШҮҮГЧ ДҮЙСЕНБЕКИЙН КӨБЕШ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн,

1995 онд "Шихихутаг” ХЗДээд сургуулийг төгссөн, хуульч,

2001-2004 онд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

2004-2013 онд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,

2013-2015 онд Сум дундын 25 дугаар шүүхийн шүүгч,

2015-2016 онд Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,

2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.