БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2020-12-30

Эрүүгийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны бүтэн жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 16 хэрэгт нэмж 247 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 263 эрүүгийн хэргээс 6 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 232 хэргийг шийдвэрлэж, 23 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны бүтэн жилд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгтэй харьцуулбал 36 хэргээр буюу 18 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2020 оны бүтэн жилийн байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүнийг алах гэмт хэрэг 3, үүнээс хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах 1, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох 2, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах 2, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 98, хүчиндэх 3, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1, заналхийлэх 1, хүүхэдтэй хэрцгий хандах 1, хулгайлах 34, залилах 9, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших 4, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших 11, эд хөрөнгө устгах, гэмтээх 3, мал хулгайлах 12, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 6, хахууль авах 3,  хахууль өгөх 2, хууль сахиулагчийг эсэргүүцэх 3, хууль бусаар ан агнах 6, хууль бусаар мод бэлтгэх 9, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 2, соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх 1, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 16 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлсэн 246 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 16-17 насны 3, 18-21 насны 26 хүн, 22-29 насны 67 хүн, 30-34 насны 47 хүн, 35-аас дээш насны 103 хүн, Шүүхээр ял шийтгүүлсэн 246 хүний 64 хүнийг хорих ялаар, 146 хүнийг торгуулийн ялаар, 36 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, 35 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 17 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 182752000 төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн  232 эрүүгийн хэргийн улмаас 319 эрэгтэй, 59 эмэгтэй, насанд хүрээгүй 10 хүүхэд, 1 хуулийн этгээд, 23 төрийн байгууллага хохирч, 7 хүн нас барсан бөгөөд 107 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 7 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 11 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 901575010 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 7 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоожээ. Тус шүүх нь 2020 онд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл авахаар ирүүлсэн 16 хүнд холбогдох хэргийг хүлээн авч, 16 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгожээ. Энэ хугацаанд 9 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, 1 хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж, 22 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 27 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

Зөрчлийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2020 оны бүтэн жилийн байдлаар зөрчлийн 331 хэргийг хүлээн авч, 330 зөрчлийн хэрэг шийдвэрлэснээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 127, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 144, хулгайлах зөрчил гаргасан 12, бусад зөрчил гаргасан 47 байна. Үүнийг өмнөх онд шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгтэй харьцуулбал 21 зөрчлийн хэргээр буюу 6,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020.12.28