БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ

  • 2021-03-29

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар 302 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 144 иргэний хэрэгтэй хамт нийт 446 иргэний хэргээс 13 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 2 нэхэмжлэлийг буцааж, 5 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, нийт 327 иргэний хэргийг шийдвэрлэж, 99 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 22 хэргээр буюу 6,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 327 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл, Иргэний хуулиар 84 хэрэг шийдвэрлэснээс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 40, зээлийн гэрээний маргаан 22, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 2, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээтэй холбоотой 10, иргэний эрх зүйн бусад маргаанаар 10 хэргийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 185 хэрэг шийдвэрлэснээс ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт 153, бусад төрлийн хүсэлтээр 32 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулиар нийт 21 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулах тухай 14, эцэг тогтоолгох тухай 1, эх байх эрх хасах тухай 1, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 2, гэрлэлт болон гэрлэлт цуцлахыг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай 1, бусад маргаан 2 хэргийг шийдвэрлэж, 21 хүүхдэд мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар 24 хэрэг шийдвэрлэснээс ажлаас үндэслэлгүй халагдсан 12, цалин хөлсний маргаан 7, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад төрлийн 5 маргааныг тус тус шийдвэрлэжээ. Мөн Газрын тухай хуулиар 1, Нийгмийн даатгалын багц хуулиар 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 1, бусад хуулиар 10 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 327 хэргийн 72 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар, 250 хэргийг шүүх хуралдаанаар, 5 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 25,519,436 төгрөгийг улсын орлого болгожээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-03-29