БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2021 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2021-09-27

Иргэний хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 3 дугаар улирлын байдлаар /2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл/ 64 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ.  Уг шийдвэрлэсэн 64 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 8.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүх 2021 оны 3 дугаар улирлын байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн нийт 70 хэргийг хүлээж авсан ба шийдвэрлэсэн 64 иргэний хэргээс 35 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 15 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 14 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэргийн мэдээ:

Тус шүүх 2021 оны 3 дугаар улирлын байдлаар эрүүгийн 38 хэргийг хянан шийдвэрлэжээ. Уг шийдвэрлэсэн 38 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 15.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн нийт 42 хэргийг хүлээн авч, 28 эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс 21 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 10 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 7 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 3 дугаар улирлын байдлаар зөрчлийн 10 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэжээ. 

2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр нийт 10 зөрчлийн хэргийг шийдвэрлэснээс 8 хэргийн шийтгэврийг хэвээр үлдээж, 1 хэргийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж, 1 хэргийн шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021-09-27