ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ДАРТСЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2022-04-25

Баян-Өлгий аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгч ажилтнуудын чөлөөт цагаа хөгжилтэй, зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, дархлааг дэмжих зорилгоор Баян-Өлгий аймаг дахь  анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн ажилтнуудын дунд Дартсын багийн төрлийн тэмцээнийг 2022.04.22-ны өдөр зохион байгууллаа.

Уг тэмцээнд анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн Тамгын газар 4 баг болж өрсөлдсөнөөс А.Дауренбек ахлагчтай Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг Тэргүүн байр, Х.Мейрамбек ахлагчтай Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг Дэд байр, Б.Ерханат ахлагчтай Шүүхийн Тамгын газрын баг Гутгаар байранд тус тус шалгарчээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-04-25