Тус шүүхээр шийдвэрлэгдсэн 180 эрүүгийн хэргийн улмаас 85 эрэгтэй, 45 эмэгтэй, насанд хүрээгүй 4 хүүхэд, 6 төрийн байгууллага хохирч, 3 хүн нас барсан бөгөөд 64 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 4 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 596,738,061 төгрөг байна.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 1 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоожээ. Тус шүүх нь 2025 оны эхний хагас жилийн байдлаар 2 хүнийг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож, 40 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 7 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол 6 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.
Зөрчлийн хэргийн талаар:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь 2025 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн 632 хэргийг хүлээн авч, 632 зөрчлийн хэрэг шийдвэрлэснийг өмнөх оны эхний хагас жилд шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгтэй харьцуулбал 93 зөрчлийн хэргээр буюу 14,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2025-06-30