Шүүх хуралдааны тойм
1. Насанд хүрээгүй шүүгдэгч Ители овогт Ержаны Жыргаубек, Санырау кербез овогт
Манасын Аманбол, Шыбарайгыр овогт Тилегений Султанхажы, Шыбарайгыр овогт Халелийн
Тилек нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан
нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх
эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцад бусдын эрүүл мэндэд
хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан
мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар насанд хүрээгүй
шүүгдэгч Е.Жыргаубек, М.Аманбол, Т.Султанхажы нарыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих,
шүүгдэгч Х.Тилект 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар насанд
хүрээгүй шүүгдэгч Е.Жыргаубек, М.Аманбол, Т.Султанхажы, Х.Тилек нарт оногдуулсан хорих
ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл
үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 6 дугаар зүйлийн 6.2, 9 дүгээр
зүйлийн 9.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч
Е.Жыргаубек, М.Аманбол, Т.Султанхажы, Х.Тилек нарт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар
хорих ял, насанд хүрээгүй шүүгдэгч Х.Тилект оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хорих
ялыг тус тус өршөөн хасаж, тэдний эдлэх хорих ялыг өршөөн хэлтрүүлж,