Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 оныг "Шүүхийн хүртээмжийг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүхийн Тамгын газрын ажилтнуудын нэгдсэн хуралдаанаар шүүхийн захиргааны ажилтнуудаар ахлуулсан багуудын бүрэлдэхүүнийг томиллоо. Үүнд:
"Шүүхийн практик судлах, дотоодын сургалт хариуцсан баг”-ийг Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ө.Мөнхцэцэг,
"Хэргийн хөдөлгөөний удирдлага, нэгдсэн систем хариуцсан баг”-ийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Раушан,
"Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг”-ийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн А.Ахмерей,
"Нийгэм хамгааллын асуудал хариуцсан баг”-ийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Ерөнхий нягтлан бодогч Х.Алдан,
"Шүүхийн захиргааны баг”-ийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат нар тус тус ахалж ажиллах бөгөөд баг тус бүр нь 2019 онд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж батлуулав. Шүүхийн захиргааны ажилтнуудаас бүрдсэн багууд хийсэн ажлын тайланг сар бүр шүүгч, ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнөөр танилцуулж, багуудын ажлын үр дүнг 2019 оны эцсээр Ерөнхий шүүгч, шүүгч нараас бүрдсэн комисс дүгнэхээр боллоо.
Шүүхийн Тамгын газар