Шүүхийн захиргааны ажилтны дагаж мөрдөх ёс зүй хэм хэмжээ

  • 2023-11-06

ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ

/хэсэгчлэн авав/

92 дугаар зүйл.Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй

92.1.Шүүхийн захиргааны ажилтан төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг дүрэм, хэм хэмжээг мөрдөхөөс гадна ёс зүйн дараах ерөнхий шаардлагыг биелүүлж ажиллана:

92.1.1.шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргааны талаар тухайн хэргийн оролцогч, сонирхогч этгээдэд зөвлөгөө, мэдээлэл өгөхгүй, аливаа хэлбэрээр бусдад зуучлахгүй байх;

92.1.2.шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны талаар хувийн таамаглал, урьдчилсан дүгнэлтээ бусдад илэрхийлэхгүй байх;

92.1.3.хэргийн оролцогчтой хувийн харилцаа тогтоохгүй байх;

92.1.4.ажлын бус цагаар шүүхийн нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх;

92.1.5.шүүхэд хүндэтгэлтэй хандаж, ажлын байр, олон нийтийн дунд биеэ зөв авч явах.

93 дугаар зүйл.Шүүхийн захиргааны ажилтны сахилгын зөрчилд гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх

93.1.Шүүхийн захиргааны ажилтныг мэргэжил, сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн этгээд тухайн шүүхийн Тамгын газрын даргад гомдол гаргана.

93.2.Ёс зүйн шаардлагыг зөрчсөн шүүхийн захиргааны ажилтанд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл оногдуулна.

 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ