Шүүгчдийн танилцуулга

  • 2022-11-21

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ СОЛТАНМУРАТЫН ӨМИРБЕК

 

  • 1984 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 2002 онд Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийг,
  • 2002-2007 онд Монгол Улсын Их Сургулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч (бакалавр) мэргэжлээр төгссөн, 2016 онд тус Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, хуульч (2009 он).
  • 2007.08.01.-2008.09.12-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,
  • 2008.09.13.-2009.02.11-ний өдрийг хүртэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,
  • 2009.02.12.-2009.06.30-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн шүүхэд Тамгын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр,
  • 2009.07.01.-2011.10.12-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн шүүхэд Тамгын хэлтсийн даргаар,
  • 2011.10.12.-2013.12.18-ны өдрийн хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 200 дугаар зарлигаар Баян-Өлгий аймгийн шүүхэд шүүгчээр томилогдон ажиллаж,
  • 2013.12.18.-2015.06.30-ны өдрийн хүртэл Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхэд /Ховд аймгийн Жаргалант суманд байрлах/ шүүгчээр,
  • 2015.07.01-2016.05.31-ний өдрийг хүртэл Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд /Ховд аймгийн Жаргалант суманд байрлах/ шүүгчээр,
  • 2016.05.31-ээс Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.   
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 172 дугаар зарлигаар 2016.12.26.-2019.12.26-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажилласан,
  • 2019.12.27.-ны өдрөөс 2021.03.01-ний өдрийг хүртэл тус шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгчээр ажиллаж байгаад,
  • 2021.03.01-ний өдрөөс Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдон ажиллаж байна.
  • 2014.04.01.-2017.04.01-ны өдрийг хүртэл “Монголын Шүүгчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр, 2016-2021 онд Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байсан.
  • Монгол Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/03 дугаар тушаалаар тус хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөр боловсруулах орон тооны бус хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байна.
  • 2012 онд Тайванд Шүүхийн эрх зүйн чиглэлээр, 2015-2017 онд БНСУ-д Худалдааны эрх зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,
  • Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн шүүгч-сургагч багш, Шүүхийн захиргааны ажилтны сургалтын сургагч багшаар тус тус ажилладаг.

 

 
ШҮҮГЧ ДҮЙСЕНБЕКИЙН КӨБЕШ

1975 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн,

1985-1995 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-10 жилийн сургуульд суралцан төгссөн.

1995-1999 онд "Шихихутаг” Хууль зүйн дээд сургуулийг суралцсан төгссөн, хуульч мэргэжилтэй /2004 он/,

2000.11.06-2001.10.08-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн шүүхэд орчуулагчаар,

2001.10.08-2004.06.08-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,

2004.06.08-2004.10.11-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслахаар томилогдон ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 156 дугаар зарлигаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчээр томилогдон ажилласан.

2004.10.11-2013.12.18-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчээр,

2013.12.18-2015.06.30-ны өдрийг хүртэл Сум дундын 25 дугаар шүүхийн шүүгчээр,

2015.06.30-2016.05.31-ний өдрийг хүртэл Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

2016.05.31-ний өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаартай зарлигаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.