Шүүгчдийн танилцуулга

  • 2021-11-11

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ХАЛАМХАНЫ МЕЙРАМБЕК

 

1978 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн.

1986-1996 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-10 жилийн сургуулийг суралцсан төгссөн.

1996-2001 онд "Улаанбаатар эрдэм" Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хуульч.

2016 онд Монголын үндэсний их сургуульд “Хууль зүйн ухааны магистр”-ын зэрэг хамгаалсан.

Монгол Улсын Шүүхийн шүүгчийн "Дөтгөөр түшээ" зэрэг дэвтэй.

2001.10.22-2002.07.22-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн шүүхэд орчуулагч,

2002.07.22-2004.06.08-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

2004.06.08-2006.03.30-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаартай зарлигаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчээр томилогдсон.

2006.03.30-2013.12.18-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,

2013.12.18-2015.06.30-ны өдрийг хүртэл Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч,

2015.06.30-2015.12.23-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,

2015.12.23-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 189 дугаар зарлигаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажилласан ба  2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдон ажиллаж байна.  

  ШҮҮГЧ БАТБАЙН МАНГИЛИК

1

1975 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн.

1983-1991 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3-10 жилийн сургуулийг суралцсан төгссөн.

1991-1994 онд Баян-Өлгий аймгийн Багшийн коллежийг, 1995-1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хуульч.

2013 онд Отгонтэнгэр их сургуульд “Хууль зүйн ухааны магистр”-ын зэрэг хамгаалсан.

Орос, англи хэлтэй.

Монгол Улсын Шүүхийн шүүгчийн "Гутгаар түшээ" зэрэг дэвтэй.

1994.10.01-1995.07.01-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 8 дугаар цэцэрлэгт багш,

1999.06.23-2000.09.15-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлд өмгөөлөгч,

2000.09.20-2000.09.20-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

2000.12.08-2002.12.24-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн шүүхэд туслах шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 165 дугаар зарлигаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчээр томилогдсон.

2002.10.24-2005.12.23-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,

2005.12.23-2013.12.18-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч,

2013.12.18-2015.06.30-ны өдрийг хүртэл Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч,

2015.06.30-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаар зарлигаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. 

 

 ШҮҮГЧ КАДИРБЕКИЙН БҮЛДИРГЕН

1977 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн.

1985-1993 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-10 жилийн сургуулийг, 1993-1995 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-10 жилийн сургуулийг тус тус суралцсан төгссөн.

1996-2000 онд "Их засаг" Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хуульч. /2006 он/

2016 онд Монголын үндэсний их сургуульд “Хууль зүйн ухааны магистр”-ын зэрэг хамгаалсан.

Монгол Улсын Шүүхийн шүүгчийн "Дөтгөөр түшээ" зэрэг дэвтэй.

2000.12.12-2001.10.08-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын хэлтэст архив, бичиг хэргийн эрхлэгч,

2001.10.08-2007.05.28-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 126 дугаартай зарлигаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчээр томилогдсон.

2007.05.28-2013.12.18-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,

2013.12.18-2015.06.30-ны өдрийг хүртэл Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч,

2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаар зарлигаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. 

  

ШҮҮГЧ АВУТАЛИВЫН ЖАРХЫНГҮЛ 

1980 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн.

1988-1998 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 10 жилийн сургуулийг суралцсан төгссөн.

2000-2004 онд Монгол Улсын Батлан Хамгаалахын Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хуульч. /2007 он/

2016 онд Монголын үндэсний их сургуульд “Хууль зүйн ухааны магистр”-ын зэрэг хамгаалсан.

2005.07.15-2005.11.04-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлд өмгөөлөгч

2005.11.04-2007.01.08-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн шүүхийн орчуулагч

2007.01.08-2013.12.23-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах

2013.12.23-2015.06.30-ны өдрийг хүртэл Сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах

2015.06.30-2015.10.29-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслахаар ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 167 дугаар зарлигаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.