Шүүгчдийн танилцуулга

  • 2021-11-11

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЗУКАРЫН ГҮЛБАРША

 

1

1968 онд Улаанбаатар хотод төрсөн.

1975-1985 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-10 жилийн сургуулийг суралцсан төгссөн.

1985-1991 онд ОХУ-ын Краснодар хотын Кубаны Их Сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, туршлагатай хуульч.

Орос хэлтэй.

Монгол Улсын Шүүхийн шүүгчийн "Гутгаар түшээ" зэрэг дэвтэй.

Хууль зүйн ухааны Магистр зэрэгтэй.

Захиргааны эрх зүй, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн чиглэлээр бэлтгэгдсэн шүүгч-багш.

1991.09.30-1992.11.04 өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн шүүхийн орчуулагчаар,

1993.01.01-1995.01.30-ны өдрийг хүртэл Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч,

1995.02.01-1996.06.01-ний өдрийг хүртэл Баянгол дүүргийн хууль зүйн товчоонд өмгөөлөгч,

1996.06.01-2003.04.30-ны өдрийг хүртэл онд Баян-Өлгий аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 56 дугаартай зарлигаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчээр томилогдсон,

2003.04.30-2004.06.04-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,

2004.06.04-2013.12.18-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,

2013.12.18-2014.05.09 Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч,

2014.05.09-2015.06.30 онд Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн  Ерөнхий шүүгч,

2015.06.30-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаар зарлигаар томилогдон ажилласан ба 2021.03.01-ний өдрөөс Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдон ажиллаж байна.  

 

ШҮҮГЧ СЕЙТМУРАТЫН ЕРКЕШ

 

 

1979 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн.

1986-1996 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-10 жилийн сургуулийг суралцсан төгссөн.

1996-2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хуульч. /2004 он/

2016 онд Монгол Улсын Үндэсний их сургуульд “Хууль зүйн ухааны магистр”-ын зэрэг хамгаалсан.

Орос, англи хэлтэй.

Монгол Улсын Шүүхийн шүүгчийн "Дөтгөөр түшээ" зэрэг дэвтэй.

2000.10.30-2000.12.12-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч,

2000.12.12-2002.11.04-ний өдрийг хүртэл  Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

2002.11.04-2004.06.04-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 98 дугаартай зарлигаар Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр томилогдсон.

2004.06.04-2013.12.18-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,

2013.12.18-2015.06.30-ны өдрийг хүртэл Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч,

2015.06.30-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаар зарлигаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.   

 

ШҮҮГЧ МАХАЙН РИЗА 

 

1978 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн,

1986-1996 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-10 жилийн сургуулийг суралцсан төгссөн.

2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн,

2016 онд Их засах их сургуульд “Хууль зүйн ухааны магистр”-ын зэрэг хамгаалсан.

Орос, англи хэлтэй.

Монгол Улсын Шүүхийн шүүгчийн "Дөтгөөр түшээ” зэрэг дэвтэй,

2001.09.01-2004.06.08-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч,

2004.06.08-2011.10.14-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

2011.10.14-2012.10.16-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 187 дугаартай зарлигаар Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр томилогдсон.

2012.10.16-2013.12.18-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,

2013.12.18-2015.06.30-ны өдрийг хүртэл Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч,

2015.06.30-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаар зарлигаар томилогдон ажиллаж байна.