Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт, гэмт хэргийн түвшин, шийдвэрлэсэн байдлын талаар Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар бүрэн дунд сургуулийн албан хаагчдад сургалт явуулав. Сургалтад тус сургуулийн 120-оод ажилтан хамрагдаж, Зөрчлийн тухай хуульд тусгагдсан зөрчлийн зарим зохицуулалтын талаар саналаа солилцсоноор сургалт үр дүнтэй болсон байна.