СУРАГЧДЫН ДУНД “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2019-01-14

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дэргэдэг практик судлах, дотоодын сургалт хариуцсан баг болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг хамтран Монгол улсын Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойг тохиолдуулан Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10,11,12 дугаар ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "АХА”  тэмцээнийг 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа. 
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Үндсэн хууль, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх зорилготой зохион байгуулагдсан уг тэмцээнд Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийт  30 гаруй сурагч идэвхтэй оролцож,Тэргүүн байранд Өлгий сумын Ерөнхий боловсролын "Эмпати” сургуулийн сурагч Д.Жомарт, Дэд байранд Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн сурагч М.Жанерке, Гутгаар байранд Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн сурагч А.Алсу нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. 
Цаашид жил бүр тогтмол зохион байгуулагдах уг тэмцээнд идэвхтэй оролцсон сурагчид, онцгой ач холбогдол өгч, багаа бүрдүүлэн бэлтгэж оролцуулсан багийн удирдагч багш нарт талархал илэрхийлж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
 
Шүүхийн Тамгын газар