Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар Гэр бүлийн тухай хуулиар 61 маргаан шийдвэрлэсэн байна. Үүнээс 47 буюу 77% нь гэрлэлт цуцлуулах тухай маргаан юм. Гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан 47 гэрлэгчийн 14 гэрлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч, дахин хамтдаа амьдарсан бол 30 гэр бүлийг цуцалсан, 3 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна. Гэр бүлээ цуцлуулсан 30 гэр бүлийн 45 хүүхдүүдэд шүүхээс тэтгэлэг тогтоож шийдвэрлэжээ. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэнзуучлагч 2018 онд 83 гэр бүлийн маргаан хүлээн авч 45 буюу 54%-ыг амжилттай шийдвэрлэж 38 буюу 45%-ыг амжилтгүй шийдвэрлэсэн байна. Ахмад хуульч Р.Асхабыл гэрлэлт цуцлуулах гол шалтгаан ньсогтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн, гэрлэгчид нэг нэгнээ үл хүндэтгэсэн, гэр бүлийн асуудалд аав ээж нь оролцсоны улмаас гэж тайлбарлалаа.